Арьсанд тань халтай 7 хүнс

Эмэгтэй хүн гаднаасаа бус дотроосоо гэрэлтдэг. Гэхдээ дотроосоо гэрэлтэхийн тулд ходоод руу орж байгаа зүйлсийг анхаарах хэрэгтэй. Арьсыг гэмтээхээс гадна маш хурдан хөгшрүүлдэг доорх долоон хүнсийг аль болох хэрэглээнээсээ гаргахыг хичээгээрэй. 50 насандаа эрүүл сайхан арьстай хэвээр байхыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлэн идэж байгаа бүхэндээ анхаарал хандуулаарай.

1. Цагаан будааны гурил


Цагаан будааны гурил цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж хөгшрөлтийг түргэсгэдэг. Арьсан дахь коллаген болон уургийг гэмтээж тэднийг бүр огт өөр молекул болгон хувиргадаг гээд боддоо! Хамгийн эхэнд будааны бялууг онцолж хэлж байгаа нь ийм учиртай юм. Сахар ихтэй, цардуул ихтэй, илчлэг ихтэй энэ амттанаас аль болох арьсаа хамгаалж амтлахдаа хэмжээг нь тааруулж маш багаар идээрэй.

2. Чихэр


“Хүүхэд байхад зөндөө л чихэр идээд хөгширсөн юм алга л байна шүү дээ!” Мэдээж эдгээр насанд сникерс идэж хатуу чихэр хүлхэж байсан ч барагтай бол хөгшрөхөөргүй хангалттай хурдан өсч төлждөг арьстай, коллаген, уургийн уян хатан байдал ч сайн байдаг. Харин хөгшрөх тусам энэ бүхний хүчин чадал огцом буурсаар байх болно. Хэрвээ одоо чи 25 нас хүрсэн бол чихэрний хэрэглээгээ хязгаарлаж сурах хэрэгтэй. Хичээл зүтгэл гаргаж байж л залуу харагддаг.

3. Сүү


Сүү магадгүй чиний бие галбирт тустай байж болно. Гэхдээ арьсанд бол огтхон ч үгүй. Ялангуяа тослоггүй, олон янзын шүүлтүүрт орсон сүү арьсанд маш муу нөлөөтэй. Үйлдвэрээс гарахдаа биологийн идэвхт ариутгах хоргүйжүүлэх бодисоор дүүрэн байдаг. Тэгэхээр үйлдвэрийн аргаар боловсруулсан бус жинхэнэ байгалийн гаралтай сүүг хэрэглэхийг эрхэмлэж байгаарай.

4. Чипс

Арьсыг асар хурдан үхжүүлдэг бодис энэ амттай шар шаржигнуурт ордог бас муу тос болон цардуул гээд яриад дуусахгүй олон зүйл байгаа. Арьсны үрэвслийг улам ихээр нэмэгдүүлдэг.

5. Хийжүүлсэн ундаа


Тод өнгийн буюу жүрж, интоорын зэрэг тодотголтой жүүсэнд асар их хэмжээний өнгө оруулагч будаг бас дээр нь химийн гаралтай сахар, сода орсон байдаг. Хэдийгээр нэг стакан ч гэлээ нэлээн хэдэн үрчлээг хуурайшилттай хамт дагуулан ирэх болно.

6. Түргэн хоол


Яагаад зарим хүүхнүүд зүгээр байснаа давхар эрүүтэй болдог вэ гэсэн асуултанд ихэнх хувь нь түргэн хоол л гэж хариулахаас өөр аргагүй. Тос ихтэй, хуурай, генийн өөрчлөлттэй, олон төрлийн амтлагч, цардуул гэх мэт арьсан дор шууд л өөх бий болгох зүйлс түргэн хоолонд агуулагддаг. Хамгийн гол нь целюлит үүсгэх болно. Энэ нь  арьсыг маш хурдан үхүүлж байгаа нэг хэлбэр.

7. Маргарин


Хэдийгээр хүний биед өөх байх шаардлагатай ч гэлээ арьсыг гэмтээх хэмжээнд байж болохгүй. Бас бүхий л өөх тос адилхан гэсэн үг биш. Жишээ нь маргарин бол хамгийн муу буюу хүний гараар үүссэн байгалийн бус тос харин олийвын тос бол зөв хэмжээгээр хэрэглэхэд арьсанд харин ч сайн нөлөөтэй. Арьс язарч эсвэл атираа үүсч эхлэх юм бол маргарины нөлөө ч байж болох юм. Мөн маргарин бол чихрийн шижин, зүрх судасны өвчнийг үүсгэгч бүтээгдэхүүн юм.

 


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …