1880 оноос хойш баригдаж буй Испанийн алдарт “The Sagrada” сүм

Испанийн таван сая гаруй хүн амтай Барселона хотод байх Ромын Католик “The Sagrada” сүм нь анх 1880 онд баригдаж эхэлсэн бөгөөд 130 жилийн турш баригдах төлөвлөгөө гаргасан гэдэг.

Энэ нь 2026 онд бүрэн дуусна гэсэн үг юм. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, Антони Гаудигийн бүтээсэн хамгийн алдартай уран барилгын нэг бөгөөд жилд ойролцоогоор гурван сая орчим жуулчид үзэж сонирхдог. Сүмийг гаднаас нь харахад ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй, харин дотогш орох бол нэлээд хугацаанд дараалан зогсох шаардлагатай.

Дотогш нэвтрэх тасалбарын үнэ нь 19.50 евро бөгөөд орлогыг сүмийн барилгыг гүйцээх ажиллагаанд хандив болгодог байна. Энэ сүр жавхлант сүмийн үүд хаалга жилийн дөрвөн улирлын турш нээлттэй бөгөөд ирсэн жуулчид хүлээж зогсохдоо огтхон ч төвөгшөөхгүйгээр дээд зэргийн сэтгэл ханамжийг мэдэрдэг ажээ.

Гот болон Nouveau /модерн/ чиглэлийг хослуулан бүтээсэн барилгаа алдарт архитекторч нас бартлаа барьсаар байжээ.

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …