Хятадын далайд хунгийн чуулган болжээ

Өчигдөр Хятадын Шандон мужийн Рончен хотын далайд олон цагаан хун нэг дор үзэгдсэнийг хүмүүс камерын дурандаа буулгажээ.

Дэлхий дээр нийт 6-7 төрлийн хун байх ба үүн дээр Коскороба хун гэсэн нэг зүйл төрөл нэмэгдээд байгаа. Бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар цагаан холилдсон байдаг.

Австралийн Хар хун(Cygnus atratus) бол бүх бие нь хар өнгөтэй, дэгдээхий нь цайвар саарал өнгөтэй. Өмнөд Америкийн хоёр зүйл хун ягаандуу өнгийн хөлтэй ба бусад нь ерөнхийдөө хар, бараан саарал өнгийн хөлтэй.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …