Намын бүлгүүд болон Төсвийн байнгын хороо хуралдана

nb Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг дэгийн дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдана. Үүнд:

– АН-ын бүлэг 09:00 цагт Төрийн ордны “А” танхимд

– МАН-ын бүлгийн хуралдаан 09:00 цагт “Б” танхимд

– МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 09:00 цагт “В” танхимд тус тус хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаантай: Төсвийн байнгын хороо 11:30 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар:

– Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

– Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

– Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/ зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …