Орхон аймагт Иргэдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй. Үүнтэй зэрэгцээд аймгийн дараагийн Засаг даргад нэр дэвшигчид тодорч эхлээд байна. Тэдний нэг бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан юм. Тэрээр Эрдэнэт хотод ажиллаж, Орхон аймгийн МАХН-ын даргаар томилогдож, намын хурлаа хийгээд бужигнуулж яваа бололтой. Э.Эрдэнэжамьяан орон нутгийн дахин сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулж чадвал аймгийн Засаг дарга болох нь ойлгомжтой. Гэвч Орхон аймгийн МАХН-ын дарга асан Д.Оюунбат тэргүүтэй хүмүүс энэ зарчимгүй асуудалд дургүйцлээ илэрхийлээд эхэлсэн байна. Бүр цаашлаад МАН-д элсэх тухай яриа хүртэл гарсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэг аймаг удирдаад явах чадамж бий л байх. Гэвч Эрдэнэтчүүд гийчинд дургүйцдэг гэр амьтай хүмүүс байдаг гэх юм билээ.