Жүжигчин Патрик Стеварт, Иан МакКеллен нар хэрхэн сайн найзууд болсон бэ?

Английн жүжигчин 78 настай Патрик Стеварт, 79 настай Иан МакКеллен нар Том Стоппардын “Every Good Boy Deserves Favor” жүжигт хамтран тоглосон цагаасаа хойш дотно найзууд болжээ. Патрик “Би Ианыг үргэлж алдартай байсныг нь мэднэ. Энэ жүжигт хамтран тоглох болсон тэр үед “Сайн уу?  Би Патрик Стеварт байна” гэж хэлэхдээ сандарч байсан шүү” хэмээжээ.

Тэр цагаас хойш тэд амьдралынхаа чухал мөчүүдэд үргэлж хамт байсаар иржээ. 2013 онд Иан найз Патрик нь удаах эхнэр болох Санни Озеллтэй гэрлэхэд ёслолын гүйцэтгэгч болж байсан.

Жүжигчин Иан The Huffington Post вэбсайтад “Бид адилхан карьер, нас, хүмүүжил, сонирхолтой” гэсэн бол Патрик ” Бид хоёулаа Шекспир, жүжиг, кинонд хайртай. Бидний нэг л ялгаа бол тэр надаас өндөр боловсролтой” хэмээсэн.

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …