Өчигдөр /2013.09.22/ нээлтээ хийсэн “iHeartRadio Festival” -д дуучин Мaйли Сайрус мөн л маш содон хувцаслалттайгаар хүрэлцэн иржээ. Тэрээр цагаан өнгийн торон сул нэхээстэй, хиймэл үсэн ханцуйтай богино даашинз өмссөн байв. Гэвч тэрээр үүний дотуур хөхөвч зүүгээгүй байсан бөгөөд хөхнийхөө толгой дээр маш том хар өнгийн наалт наажээ.
iHeartRadio Festival-д Майли хит синглүүд болох “We Can’t Stop“, “Wrecking Ball” дуугаа дуулсан байна. СОнирхуулахад “Wrecking Ball” дуу нь өнгөрсөн долоо хоногийн турш Биллбоард чартын халуухан 100 дууны жагсаалтыг тэргүүлж байгаа юм.