Английн хааны угсааныхны үнэт эдлэлүүд дэлхийд хамгийн чамин хийгээд үнэтэйд тооцогддог. Тэдгээрийг 1600 оноос хойш Лондонгийн Цамхагт цэргүүдийн хамгаалалтан дор байлгаж иржээ. Тэгвэл хатан хаан Элизабетын 1953 онд хэргэм зэргээ авахад, түүний эцэг Жорж VI 1937 онд хаан ширээнд суухад зүүсэн алдарт “The Imperial State” титмийг Дэлхийн II дайны үед наци германуудаас хамгаалж жигнэмэгний төмөр хайрцагт нууж, Виндсор ордонд хадгалж байсан талаар The Coronation баримтат кинонд гардаг байна. Титмийг өнгөрсөн хэдэн зуунд хэд хэдэн удаа шинэчилсэн аж.
Титмийг ийн нуухыг Элизабет хатны аав Жорж VI үүрэг болгож байж. Алмаз, бадмаараг, биндэрьяа, сувд, маргад эрдэнийн нийт 3,000 шигтгээтэй уг титмийг цамхгийн доод талын нарийн хоолойгоор ордог өрөөнд нууж байсан аж. Элизабет хатан хэлэхдээ “Энэ титэм бол улс орны бэлгэдэл болсон чухал зүйл” хэмээжээ.