Хятадын алдарт жүжигчин Гон Лигийн түүх

Холливудад нэртэй Азийн жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Гон Ли 1965 онд Хятадад төрсөн бөгөөд өдгөө 53 настай. Анх 1987 оноос кино урлагт хөл тавьжээ. Гон Ли найруулагч Жан Юү Мотой хамтран  Хятадын киног анх Европ, Америкт таниулсан юм. Тэрээр Хятадын хамгийн өндөр үнэтэй алдартай жүжигчдийн нэг бөгөөд  30 гаруй киноны гол дүрд тогложээ.

Гон Ли нь Хятад, Хонг Конгоос гадна, Япон, Холивудад эрэлттэй, алдартай жүжигчин. Берлин, Канн, Оскар зэрэг дэлхий Европын нэр хүндтэй олон кино наадмуудад шилдэг дүрийн жүжигчинд нэр дэвшин өрсөлдөж байсан. Гадаад дотоодын кино наадмуудад ялагч болж 10 гаруй шагнал авч байжээ.

Тэр таван хүүхэдтэй айлын отгон нь. Ээж нь багш, аав нь эдийн засагч. Гон Ли “Гейшаагийн дурсамж” кинонд Жан Зиеитэй хамт тоглодог.  Тэрээр “Hannibal: The Beginning” кинонд тоглон өөрийнхөө чадварыг харуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм

Тэрээр Хятадын кино урлагийн түүхийн тав дахь үеийн нэрт төлөөлөгчид болох найруулагч Жан Еимоу, Чэнь Кaйгэ нарын шилдэг бүтээлүүдийн хүндхэн гол дүрүүдийг чадварлаг гаргаж чадсан юм.

Гон Ли нь Жан Еимоутой дотны харилцаатай байсан бөгөөд “Шанхайн гурамсан шүлэг” киноны үеэр дотно харилцаагаа таслан түүнээс хойш 2006 оныг хүртэл буюу “Алтан сарнайн хараал” кинон дээр хамтран ажиллах хүртлээ Жан Еимоугийн кинонд тоглоогүй юм.

Улаан хивсэн дээр алхаж байгаа нь эрхэмсэг хатагтай мэт харагддаг ч Гон Ли ихэвчлэн амьдралын хатуу бэрх, хүнд хүчир зүйлсийг туулж буй зоримог эмэгтэйн дүрд тоглодог.

Хүмүүс өөрийг нь анхаарлын төвд байлгахыг хүсдэг ч жүжигчин олны хараанаас хол байдаг. Тэрээр Ази хүн гэдгээсээ эмээлгүй Европын кино ертөнц рүү зоригтойгоор орсон явдлаараа бахархдаг.

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …