О.Баасанхүү:Би гэмт хэрэгтэн биш

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг буцаж нэг шатлалтай болгох, тэтгэвэрийн насыг буцааж өөрчлөх эрэгтэй 60, эмэгтэй 55 болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа. Гарын үсэг цуглуулж байгаа. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-ын даргад  танилцуулна. Хэлэлцүүлэг явуулахыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд улс төрийн акц үзүүлнэ.

МАХН-аас хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байгаа. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг бичгээр би аваагүй байна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бадарчин баярлах болоогүй. Бичгээр Шүүхийн шийдвэр гараагүй байгаа учир нарийн зүйл хэлмээргүй  байна. МАХН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үйл явцыг харсан. Намайг гэмт хэрэгтэн гэж зарласан.Би гэмт хэрэгтэн биш”гэж мэдэгдэв.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …