Засгийн газрыг огцруулах шаардлага тавина

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим дүгнэлтийг гаргасан байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдөр үүсч буй нөхцөл байдал иргэдийн маш ихээр бухимдуулах боллоо. Олон Улсын валютын сангийн шаардлагаар гэдэг нэрийн дор долоон төрлийн татвар нэмсний үр дагавар гарч байна. Шатахуун асуудал боллоо. Шатахууны зохиомол хомсдол бий болсон үндсэн шалтгаан нь Онцгой албан татвар нэмсэнтэй холбоотой. Үнэхээр валютын дөрвөн тэрбумын нөөцтэй бол ийм байдал үүсэхгйү. АН-аас Ерөнхий сайдад татвартай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь Засгийн газар арга хэмжээ авсангүй.

Эдийн засгийн өсөлт хаачсан бэ. Ерөнхий сайдад өгсөн АН-ын шаардлагын хугацаа хоёрдугаар сарын нэгэнд дуусна. Энэ Цагаан сараар иргэдийн цалин тасарсан, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн дүр төрх харагдаж байна. Хэрвээ үүнийг зохицуулж чадахгүй, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Засгийн газрыг огцруулах шаардлагыг өргөн барина” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …