Сонгуулиар есөн бусын олон амлалтууд өгдөг л дөө. Биелсэн эсэх нь харин эргэлзээтэй. Гэхдээ намууд бол өөрсдийн өгсөн амлалтын 90-100 хувьтай биелсэн гэж үздэг. Маньд л тэр нь харагдахгүй болохоос манай намууд сонгогдсон дөрвөн жилдээ маш сайн ажлаад байгаа юм. Гэхдээ намуудын мөрийн хөтөлбөр гэхээсээ манай дарга нарын өгч байсан одоо ч ой тоймд тодхон санагддаг хэд амлалт байна л даа. Тэднийг хэдүүлээ эргэн санавал яасан юм бэ гэж бодлоо. Бүтээгүй ч гэсэн тэд минь их л зоригтой амлаж байсныг нь дурсаж, халуун баярыг хүргэцгээе.
Ард түмний өрийг тэглэнэ л гэсэн. Хэзээ юм бүү мэд.
Тэд ямар ч байсан ДАВХАР ДЭЭЛ нөмрөхгүй гэж амласан. Одоо бүгд л давхарлаж байна.
Хаагуур явна гэлээ ямар ч байсан бид удахгүй метронд суугаад л сүнгэнүүлж байх юм байна гэж ойлгож байлаа. Тэгсэн яасан? Мэдэхгүй ээ …
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “утаа арилахгүй бол надтай хариуцлага тооцоорой” гэж яг миний урдаас харж байгаа хэлж байсан юм. Утаа маань арилсангүй, Н.Алтанхуяг гуай л алга …
Багануур, Налайхыг хот болгоноо л гээд байгаа. Эрдэнэтийг ч бас хот болгох юм яригдаад л байдаг юм. Гэхдээ энэ бол тэд очиж улс төрийн уулзалт хийж буй түшээдийн амнаас л гардаг “хий” шахуу зүйл юм.
Долларын ханш 1000 болчуул гоё тээ?
Багануурчууд газраа 100 хувь өмчилчихсөн үү?