Transformers 2017оны хамгийн муу киногоор тодорч магадгүй

Transformers цувралын сүүлийн анги 2017 оны зун нээлтээ хийсэн. Гэвч кино бүтээгчид өмнөх ангиудад олсон шигээ орлого олж чадаагүй. Үзэгчид ч тус киноноос залхсан болов уу гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа. Тэгвэл кино урлагийн салбарт тухайн жилдээ нээлтээ хийсэн хамгийн муу уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Golden Raspberry Awards” буюу “Алтан Бөөрөлзгөнө” наадмын энэ жилийн арга хэмжээнд “Transformers: The Last Knight” кино хамгийн олон төрөлд нэр дэвшсэн байна. Тэд “хамгийн муу эмэгтэй жүжигчин” номинациас бусад төрлүүдэд нэр дэвшиж, рекорд тогтоогоод байгаа аж. Энэ нь тус киног үзэгчид ямар түвшинд хүлээн авсан бэ гэдгийг илэрхийлж байна. Гэхдээ адал явдалт кинонд дурлагчид, Transformers цувралын үнэнч дэмжигчдэд таалагдсан байлгүй.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …