Ц.Нямдоржийн өчигдөр ба өнөөдөр

“УИХ-д ганц ч болтугай шударга гишүүн байдаг юм” гээд иргэд бухимдлаа залгиж суудаг байв. Түүний хэлсэн ярьсан бүгд шударга үнэний дуу хоолой болох нь бий. Тэрээр УИХ-ын гишүүд, төрийн түшээдийг улалзтал үнэнийг нь хэлдэг байсан цаг саяхан.

Гэтэл үнэн чанартай тэр бусадтайгаа л адил нэгэн байжээ.  Монголын ард түмэн Ц.Нямдоржийг юугаар ч дутаагаагүй. Түүнийг таван удаа УИХ-ын гишүүнээр сонгож, мөн тооны сайдын сэнтийд залсан байх. Одоо ч тэр түрээсийн гэх тансаг харшдаа амьдарч, хүүхдүүд нь “төрд шахаа”-гаа хийсээр байгаа. Гэсэн ч шударга үгс л Ц.Нямдоржийн амнаас гардаг учраас энэ бүгдийг ам түмэн хүлцэн тэвчсээр ирсэн нь нууц биш. Гэтэл түмэн нь бүсээ чангалж, төр нь тансаглаж байгаа явдлыг эсэргүүцэгч түшээ минь өөрөө сайд болмогцоо Монгол магадгүй ганц л байж болох тансаг унаа хөлөглөөд л явж байна. Ийм байж болох уу. Энэ ариун явдал уу.

Тэрээр өчигдөр ярьснаа мартаж өнөөдөр шал өөр нэгэн болчихсон явна. Албан тушаал мөнх биш шүү дээ. Итгэл алдвал дахин сонгохгүй, дэмжихгүй байх чадамж сонгогч түмэн бий…

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …