UBS-телевизээс жил бүр зохион байгуулагддаг UNIVERSE BEST SONGS тэмцээнээс төрөн гарсан дуучин Ч. Цэлмүүнийг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Түүний шинэхэн “хайрт” цахим ертөнцөөр хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байгаа сурагтай. Хосууд өөрсдийн хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтлэх болсон нь шинээр эхлүүлж буй харилцаагаа бусдаас төдийлөн нууцлахгүй байгаа нь илт харагдаж байгаа болов уу. Ч.Цэлмүүн саяхан өөрийн цахим хуудаснаа хайрын тухай юу гэж боддогоо бусадтай хуваалцжээ.
Тэрбээр”3 цаг тасралтгүй хэрэлдэж хэрэлдэж ер нь тэгээд өөр яаж ч чадахгүй хэрэлдээд л байхыг ?
“Салъя” гэж хэлчихээд, хүн харахад бүх зургаа устгаад “single” болгосон мөртлөө бүх зурагнууд нь хэвээрээ “only me” тохиргоотой байхыг?
Үнэн зохилдлогогүй хувцаслаад, үс гэзэг нь дэлбэрсэн байхыг харснаа “хөөрхөн ч юм уу” гэж бодохыг??♀️?
Муудчихаад залгахад нь авахгүй гүрийсээр байгаа мөртлөө “ахиад ганцхан залгачих” гэж бодохыг?☎️
Өөр охин/залуу-тай найз болж байгаа нь newsfeed дээр гарч ирэхэд тэрийг нь гэрлэж байна гэж ойлгохыг???
Дэлхий дээр байж болох бүх позоор зургаа авч үзээд 8 цагийн турш аль нэгийг нь сонгоод тавьж байхад зүрх дарахгүй байхад нь хайргүй болчихож гэж бодохыг?
Хардуулж харамлуулмаар байхад “итгэдэг” гээд тоохгүй үед хөлдүүг нь гайхахыг?
Нас нь явцан мөртлөө нүдэнд “бацаан” шиг л харагдаад байхыг??
Харах болгонд инээд хүрээд баярлаад байхыг?
Харахгүй болохоороо санаад байхыг?
Хамгийн сайхан хүнийг өөрийн болгосон юм шиг санагдахыг?
Хамтдаа насан туршдаа хэрэлдэхдээ хэрэлдээд, инээхдээ инээгээд амьдармаар санагдахыг?????????? хайр❤️ гэдэг юм болов уу даа..” гэж бичжээ.