Тvvхэн зургийн vнэн тvvх

Энэ охины зургийг олон хvн мэднэ. Зургийг Америк, Вьетнамын дайны vеэр авчээ.  Гэрэл зургийг Assоciated Press-ийн Ник Ут авсан. Тvvнийг Пулитцерийн шагналыг хvртсэний дараа уг бvтээл гэрэл зургийн тvvхэнд томоохон байр суурь эзлэх болсон юм.

1972 оны 06 дугаар сарын 08-ны єдєр Сайгоноос баруун хойд зvгт байрлах Чанг-Банг хэмээх тосгонд Умард болон Өмнєд Вьетнамын армийн хооронд ширvvн тулаан болжээ. Тэр vед энгийн ард иргэд єєрийн тосгоноо орхин дvрвэхэд хvрсэн байна. Гэтэл Өмнєд Веьтнамын дайчид энгийн иргэдийг сєрєг талынхан хэмээн андуурч тэдний дээрээс хэд хэдэн удаа шатаах бємбєг хаясан байдаг. Бөмбөгний дэлбэрэлтээс зугтаж буй дүрвэгсдийн дунд Ник Ут ч байсан бєгєєд тvvний авсан алдартай гэрэл зураг энэ юм.

Америкийн цэргvvд охинд тусалжээ


Зураг дээр байгаа энэ нүцгэн гүйх охин бол Ким Фук

Тэрээр дайны дараагаар 17 удаагийн пластик хагалгаа хийлгэжээ. 1992 онд Ким гэр бvлийн хамт Канадад цагаачлах эрхийг авсан аж. Одоо гэр бvлийн хамт Онтарио мужийн Аякс хотод амьдарч байгаа билээ. 1997 онд НVБ-ийн энхийн элч болгосон юм. Сүүлд Ким зурагчин Ник Уттай уулзаж, дайны хүнд үеийн талаар дурсаж, өөрийн зургийг дахин даруулсан байна.


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …