Монгол Ардын Намын удирдлагууд орон нутагт ажиллалаа

Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хороо өнгөрсөн баасан гаригт ээлжит Бага хурлаа тус тус хийж, намын дарга, дэд дарга тэргүүтэй намын хорооны бүрэлдэхүүнийг шинээр сонголоо.

Бага хурлын үйл ажиллагааны хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласан бол Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараар ахлуулсан Удирдах зөвлөлийн ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэд Монгол Ардын Намын ээлжит ХХVIII Их хурлын талаар орон нутгийн төлөөлөгчдөд товч мэдээлэл өгсөн юм.

Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны XXVIII бага хурлаар намын хорооныхоо даргыг сонгож, намын хороог 120 гишүүнтэйгээр шинээр байгууллаа. Мөн энэ үеэр аймгийн МАН-ын хорооны даргын илтгэлийг хэлэлцсэн юм. Бага хуралд 104 үүр, 21 намын хорооны 8457 гишүүдээс сонгогдсон 309 төлөөлөгч оролцжээ.

Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо даргаар Ш.Оргил улиран сонгогдлоо

Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны XXV Бага хуралд 7942 гишүүнийг төлөөлж 199 төлөөлөгч оролцлоо. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар намын даргаар Ш.Оргил улиран сонгогдсон бол дэд даргаар дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Рэгзэдмааг сонгогдсон юм. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын 79 гишүүн, Хяналтын хорооны 9 гишүүн болон тэргүүлэгчдийн сонгож, тогтоолын төслийг баталлаа. Ийнхүү намын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахын зэрэгцээ Мандатын комиссын илтгэл, XXIV-XXV бага хурлын хооронд хийсэн ажлын тайлан, Хяналтын хорооны тайлан илтгэлийг сонсож, төлөөлөгчид санал бодлоо хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …