11:00 цагт Төрийн ордны Г танхимд Манай улсад өмнө нь “Өршөөлийн тухай хуул”ийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаа хууль тогтоох байгууллагын гишүүд буюу УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийг санаачилсан билээ. Тэдгээрийн нэг болох УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэвлэлийн бага хурал зарлалаа
11:00 МН мэдээллийн Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн хууль бус үйл ажиллагаанаас болж иргэд хэрхэн хохирч байгаа талаар албаны ажилтан мэдээлэл хийнэ.
11:00 цагт МҮЭХ-ны байранд Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин хөлс, ажлын нөхцөл хэр байсныг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Сэтгүүлчдээ урьж байна/
14:00 цагт Ерөнхийлөгчийн Иргэний танхимд бүх яамдууд оролцсон санал солилцох уулзалт болно. Төрийн байгууллагууд албан хаагчийнхаа гэр бүлийг асуудалд хэрхэн анхаарч, гэр бүлийг бат бөх байлгах тал дээр ямар бодлого барьж, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ ? Жишээ нь гэр бүл салалтанд чухал шалтгаан болж байгаа Уул уурхайн салбар гэр бүлийн үнэ цэнийг хамгаалахад бодлогын түвшинд юу хийж байгаа бол ? Цаг наргүй ажил үүргээ гүйцэтгэдэг цэрэг цагдаагийнхан гэх зэрэг салбар тус бүрийн онцлог шингэсэн Гэр бүлийн асуудлыг хөндөн мэдээ сурвалжлага бэлтгээрэй эрхэм сэтгүүлчдээ. Утас: 88093607
15:00 цагт Төрийн ордны ёслолын “Б” танхимд Ц.Оюунгэрэл сайдын урилгаар БНХАУ-ын соёлын сайд ноён ЦАЙ У хүрэлцэн ирж байгаа бөгөөд хүлээн авч уулзана. Уулзалтын дараа “2014 онд Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай” протоколд гарын үсэг зурах юм. Уг үйл ажиллагаа төрийн ордоны хүндэтгэлийн бага танхимд зохион байгуулагдана. Харилцах утас: 88008075