УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж татварын нэмэгдэлтэй холбоотой түүнийг эсэргүүцэж дараах тайлбарыг хийв.
Б.Пүрэвдорж”Өнгөрсөн оны улсын төсвийн тухай хууль хэлэлцүүлгийн үеэр 2018 төсөвт Хуульзүйн яам, ШШЕГ шинэ машин худалдаж авах төсөв тавигдаагүй. Тиймээс Хуульзүйн сайд үнэтэй автомашиныг ямар төсвөөр худалдаж авсан болох эх үүсвэр дээр ажиллана. Түүнчлэн ОУВС долоо, МАН хоёр төрлийн татвар нэмсэн нь ард түмний амьдралд хүндээр нөлөөлж байна.Гэтэл сайд нарын үнэгүй зардлыг танах зөвлөмжийг ОУВС-гаас яагаад өгч болдоггүй юм. Жирийн хоёр ажилтан приус авахад таван сая төгрөгийн татвар тавьчихаад тэр нь дарга нарын том машин болчихоод байгаад харамсч байна
Тиймээс бүх яамдууд дээр тусгайлан аудит, хяналт шалгалт хийх болно. Тодорхой судалгаатай байсан бол яах гэж татвар нэмсэн юм. Шатахууны татварыг тэглэх боломжийг Засгийн газарт өгсөн байхад заавал бухимдуулж, оочер дугаар үүсгэх ямар ч шаардлага байхгүй байсан. Бодлого судалгаагүй нам татвартай холбойтой асуудлаар ийм эргэж буцсан шийдвэр гаргаж байгаа юм чинь Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүр ч хийж чадахгүй гэж үзэж байна” гэж мэдэгдэв.