Гэрэл зурагчин Роберт Готзфрейд Камбож улсын нийслэл Пномпень хотод 10 өдрийг өнгөрүүлэхдээ үсчний газрууд нь ямар байдгийг сонирхжээ. Тэрээр “Би гадаа олон хүн үс засч байхыг харлаа. Тэд юмаа орхиод явсан ч бүх хэрэгсэл нь байсан газартаа л байдаг” гэжээ.
Камбож Зүүн өмнөд Азид, Энэтхэг-Хятадын хойгт баруун талаараа Тайланд, умард хэсгээрээ Лаос, зүүн талаараа Вьетнам гурван улстай газраар хиллэж, өмнүүрээ Тайландын булангаар далайд тулан оршдог бүрэн эрхт улс. 181 мянган км² газар нутагтай дэлхийн 88-р том орон, 16 сая гаруй хүн амтай дэлхийн 69-р том улс юм. Нутгийн ихэнх хэсэг ойгоор хучигдсан.
Уулархаг нутагтай ч их өндөр уулгүй. Халуун орны чийглэг уур амьсгалтай. Хүн амын 90 хувь кхмер үндэстэн, бусад нь вьет, хятад, үндэстэн байдаг. Албан ёсны хэл нь мон-кхмер бүлгийн кхмер хэл бөгөөд үндсэндээ трехеватра буддын шашинтай. Нийслэл буюу улс төр, нийгэм, эдийн засгийн төв нь Пномпень хот.