Хятадын Хуаншан үндэсний паркын өвлийн өнгө

Хятадын зүүн хэсэгт орших Анхуй аймгийн Хуаншан үндэсний парк уулархаг газар гэдгээрээ алдартай. Далайн төвшнөөс 1,864 метрийн өндөрт орших тус газрын Гуан Мин Дин, Тиан Ду Фен, Шиелиан Фен, Хуаншан, Шар зэрэг уул нь сүрлэг агаад үзэсгэлэнтэй.

Шар уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн. Энд хүрхрээ, агуйнууд болон халуун рашаан бий. Зуны улиралд чийглэг хийгээд бороо их орно. Жил бүр олон жуулчин татдаг уг парк өвлийн улиралд уран зохиолд гардаг шиг яруу тансаг үзэмжтэй.

Ерөөс Хятадын зураач, яруу найрагчид хэдэн зууны турш эндээс бүтээлийнхээ санааг авсан байдаг. Наймдугаар зуунд яруу найрагч Ли Бай “Шинэ өглөөний нарны цацраг моддын мөчиртэй сүлэлдэнэ. Тэнгэрт уулсын сүм байгааг хараарай” хэмээсэн байдаг.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …