“Би уг нь хэр баргийн зүйлээс айж хойш суугаад байдаггүй юм. Гэвч тариа хийлгэх гэхээр нэг л жийрхээд явчихдаг” гэж улсын цолтой бөх ярьж байхыг сонсоод инээд хүрч билээ. Тэгсэн эрчүүд ер нь л тариа хийлгэхээс битүүхэндээ айдаг бололтой юм. Ажлын залуусаас асуухад бүгд л “айдаг шүү” гэж хариулж байна. Ингээд эрчүүдийн айдас гээд байгаа зүйл нь юу болохыг тайлбарласан нэгэн мэдээллийг хүргэе.
Фоби (эртний грекийн “φόβος” — айдас) – хэвийн нөхцөлд айдас хүргэхээргүй ямар нэгэн зүйлээс хар аяндаа хүчтэй айж түгших эмгэг. Энэ эмгэгийн үед айдасыг үүсгэж байгаа объект тодорхой байдаг. Ямар ч хүн айдсын эмгэгээр өвчлөх боломжтой бөгөөд нийт хүн амын 20% нь ямар нэг төрлийн айдастай байдаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 80% нь зоригтой сайндаа ч биш, айдсын төрөл нь одоохондоо илрээгүй байгаа хэсэг юм. Учир нь огт айдасгүй байх нь өөрөө сэтгэцийн хэвийн бус өөрчлөлт байдаг байх нь.
“Syringephobia” буюу тарианаас айх айдас,
Энэ айдсын төрөл нь aichmophobia буюу хурц үзүүртэй зүйлсээс айх айдсын төрөлд багтдаг байна. Syringephobia айдастай хүний хувьд бусад айдсын төрлүүдээс ялгарах онцлог нь шпирицний зүү хатгах үед цусны даралт огцом унаж, судас агшин олдоход хэцүү болдог ба улмаар даралт унасантай холбоотойгоор ухаан алдан манарах тохиолдол гардаг байна. Энэ төрлийн айдас сумочдод хэрхэн илэрч байгааг доорх зурагнаас харж болно.