“Аз жаргалын хэлтэрхий”:Хазал Гюрпынар

“Аз жаргалын хэлтэрхий” олон ангит киноны  Хазал Гюрпынарын  дүрд тоглосон Tуркийн жүжигчин  Алина Боз 1998 оны 6-р сарын 14 нд  Москва   хотод төржээ.

Түүний ээж Ольга нь орос эмэгтэй, харин аав нь Турк хүн юм. 7 нас хүртлээ Москвад амьдарч байгаад 2005 онд аав нь эх орондоо ажиллах хэрэгтэй болсон бөгөөд түүнээс хойш Туркийн Истанбул хотноо амьдрах болсон байна.

Турк руу нүүснийхээ дараа бүжиглэж эхэлсэн бөгөөд 9 настай байхаасаа драмын дугуйланд явж эхэлсэн байна. Хамгийн анх “Cesur Hemşire” хэмээх кинонд дүр бүтээж байсан юм. Түүнээс хойш Ата Демирертай хамтран Avea-ын зар сурталчилгаанд тоглосон байна. 2010 онд “Heygırl” сэтгүүлийн ковер болжээ. Одоо нисэхийн сургуульд суралцаж байна. 2014 оны 12-р сарын 1 нээс эхлэн “Аз жаргалын хэлтэрхий” туркийн олон ангит киноны гол дүрд тоглосноор Турк төдийгүй ази дахинаа танигдаад байгаа өсөж буй залуу жүжигчин юм.

 

 

Санал болгох мэдээ

Үхань хотын Ян лөү усан боомтын чингэлэг тээврийн ачааны машин батарейгаар ажилладаг

Үхань хотын Ян лөү усан боомт нь усан зам, төмөр замын тээврийг хослуулсан Хөх мөрний …