Японы мэргэжлийн гэрэл зурагчин Юуйчи Ёокота Токио хотын төвд өнгөрсөн сарын 22-ны өдөр сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй их цас орсоныг камерын дурандаа буулгажээ. Тэрээр гэрэл зураг авахын тулд Шибуяа, Шинжука, Асакуса болон Токиогийн метроны буудлаар явсан аж. Нийслэл Токио хот Японы 47 мужийн нэг. 2018 оны байдлаар 38 сая хүн амтай.
Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы найман бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арын есөн бага хот тосгоноос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.