“Цахим ном” номын баярын хамгийн содон бэлэг болох нь ээ

sony“Номын ертөнц” уламжлалт үзэсгэлэн яармаг энэ сарын 29, 30-нд Их дэлгүүрийн өмнөх  “Beatles”-ийн хөшөөтэй талбайд болох гэж байна. Жил бүрийн хавар, намар номыг эрхэмлэн дээдлэгч, уншигчиддаа зориулж зохион байгуулдаг уг  баяр энэ жилийн хувьд  өвөрмөц, сонин содон зүйлүүдээр дүүрэн байх гэнэ.

Тус үйл ажиллагаанд Монголын шилдэг бүх зохиолчид, ном эрхлэн гаргадаг байгууллага,  орчуулагчид гээд номтой холбогдсон хүн бүр оролцох учраас  халуун дотно нөхөрсөг  уулзалт болно хэмээн зохион байгуулагчид нь ярилаа. Энэ өдрүүдэд зохиолч бүр өөрийн гэсэн асарыг босгож тэндээ уншигчидтайгаа уулзан  гарын үсэгтэй номоо худалдах, хамт зурагаа татуулах гээд олон төрлийн сонирхолтой  үйл ажиллагаанууд болох  юм байна.

Мөн энэ үеэр орчин цагийн  оюунлаг залуусын сонголтод хүч түрэн орж ирсэн уншигчдын анхаарлын төвд  байгаа ”Цахим ном”-ыг хэрхэн ашиглах талаарх  цогц мэдээллийг bookstore.mn сайтын хамт олноос хүргэхээр болжээ. Үүнээс гадна тэд  таблет төхөөрөмжөө 30-50 хувь, цахим ном унших  цэнэглэгч картаа таван хувийн  хямдралтай үнээр  худалдан авах давхар боломжийг уншигчиддаа олгох аж.

Энэхүү үйл ажиллагаанд очсоноор та  нэг дороос олон төрлийн мэдээлэл авч цагаа хэмнэхээс гадна “номын ертөнц”-д өрнөж буй хамгийн сүүлийн үеийн шинэ шинэлэг бүхнийг мэдэрч, оюундаа хөрөнгө оруулах сайхан боломж нээгдэж байна.

 ugluu.mn

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …