Хүний араг яснуудыг хууль бусаар хил давуулан худалдаалахыг завджээ

Өнгөрөгч баасан гаригт Индонезын аялал жуулчлалын бүс болох Бали арлаас хүний гавлын 24 ясыг Нидерланд улс руу хууль бусаар хил давуулан худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгалаа.

Энэ оны нэгдүгээр сараас хойш картонан хайрцагт хадгалсан араг яснуудад хээ гаргасан сийлбэр хийсэн байжээ. Эдгээр араг ясыг Балигаас өөр Индонезын хаа нэгтээгээс олдсон соёлын үнэт олдвор гэж үзсэн.

Бали арлын Соёлын өвийг хадгалах төвийн судлаачид анхандаа гараар хийсэн хиймэл араг яснууд гэж үзэж байсан ч нэлээд судалсны эцэст хүний жинхэнэ гавлын яс болохыг тогтоожээ. Гаалийн албаныхан араг яснуудыг Индонезын зүүн хэсгийн Пупау нутгийн юм уу Борнео арлын уугуул болох Даяак хүмүүсийн араг яс болохыг таамагласан.

Соёлын өвийг хадгалах төвийнхөн дээрх араг яснуудыг хэрхэхийг шийдэх аж.

 

 


Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …