Н.Энхбаяр МАХН-ын даргаар улиран сонгогдлоо


МАХН-ын II их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатны байгууллага болох аймаг, сум, дүүрэг, хорооны 1,044 төлөөлөгч оролцсон байна. Тус намын хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн, баталжээ.

Албан ёсны баримт бичигт “МАХН-ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улт төрийн үйл ажиллагаа түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн. Намын гишүүн бүр МАХН-ын дүрмийг чандлан мөрдөнө” гэж заасан байдаг ажээ.

Их чуулганаар намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь намаа орчин цагийн улс төрийн бохир явуулгаас хамгаалахын тулд намын дотор буруу бодолтой хүмүүс орохоос сэргийлсэн заалтууд гэдгийг МАХН-ын гишүүд онцолж байв.

Намын гишүүний батлах авч, нэр дэвшин, намынхаа мөрийн хөтөлбөр, гол зорилтын эсрэг ажилладаг хүмүүсийг хасах, чөлөөлөх асуудал намын дүрэмд оруулах ёстой гэдгийг Их чуулганы төлөөлөгчид хэлж байлаа.

Тус нам 2012 онд МАХН гэх нэрийг сэргээж, намын даргаар Н.Энхбаярыг томилж байсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд МАХН их хурлаа хийж чадахгүй явсаар энэ жилтэй золгосон. МАХН-ын даргыг сонгохдоо намын Бага хурлаас нэр дэвшүүлсэн байна. Бага хурлаас Н.Энхбаяраас өөр хүнийг нэр дэвшүүлээгүй, заалнаас ч мөн МАХН-ын дарга нэр дэвших хүн байгаагүй аж.

Тиймээс их чуулганы 1,044 төлөөлөгч 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар улираан сонгосон байна. МАХН-ынх нь дүрэмд намын дарга гурван удаа улиран сонгогдож болно гэсэн заалттай ажээ.

Өглөөний сонин

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …