Цагаан сараар ширээгээ чимэх амтат таван төрлийн салатны жор 

Туна, бууцайны салат

300 гр бууцайг угааж, усыг нь сайтар сэгсэрч хэрчээд 185 гр лаазалсан туна, 1 лааз эрдэнэ шиштэй холиод нунтаг хар перец, багахан давс нэмхэд л салахын аргагүй сайхан салат бэлэн боллоо. (Хүнсний уутан бээлий өмсөөд зөөлөн хутгачихдаг)
Туна өөрөө тостой тул тос нэмж хийх шаардлага байхгүй. Хэрвээ тосгүй туна авбал дээр нь бага зэрэг оливын, ургамлын, шар буурцагын гээд өөрсдийн хэрэглэдэг тосноосоо нэмж хийгээрэй. Лаазтай эрдэнэ шишний усыг сайтар шүүнэ. Бууцайгаа хэрчилгүй урт томоор нь хийсэн ч гоё болдог шүү. Огт давс перец хийхгүй байсан ч болно. Өөр өөрсдийнхөө амталгаанд тохируулна биз ээ. Хүсвэл ногоон эсвэл улаан сонгино нэмж болно. Туна их байхад дуртай бол нэмээрэй.
Энэхүү салатны эрдэнэ шишийг нь хасаад хачиртай талхны хавчуурга болгосон ч болдог.

Редисктэй огурцы помидорны салат

Орц:
-Редиск
-Ногоон огурцы
-Помидор
-Шинэ укроп / Dill / хатаасан байж болно
-Давс
-Ургамлын тос

Хийх арга:
Ногоонуудаа өөрсдийн хүссэн хэмжээгээр хэрчээд бага зэрэг давсаар амтлан ургамлын тостой хутгаад л бэлэн болно. Хурц махан хоолтой төгс зохицно. Укропны оронд ногоон сонгино хийсэн ч гоё болно.

Амталсан дууяа

Салат навчтай өндөгний салат

Орц:
-Өндөг 3 ширхэг
-Ногоон огурцы 1 годгор
-Салат навч 5-6 ширхэг
-Ногоон сонгино 3 ширхэг урт ногоон иш
-Майонез
-Давс

Хийх арга:

Өндөгөө чанаад хүйтэн усанд сайн сойгоод хүссэнээрээ хэрчинэ. Ногоон огурцы, сонгино, салат навчаа хэрчээд чимх давсаар амтлан өндөг майонезтай хутгаад бэлэн

Үхрийн гүзээний салат

Орц:
-Үхрийн гүзээ
-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
-Лууван
-Улаан сонгино эсвэл ногоон сонгино
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Соя соус
-Нунтаг хар перец

Хийх арга:

Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.

Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перец, гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна. Хүсвэл хар перецний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …