“T-ara” хамтлагийн Монголд авсан цомгийн зургууд

tara01.jpgБНСУ-ын охидын хамтлаг болох T-ara хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies ” нэртэй байжээ. “T-ara” нь “Tiara” буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet -ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь Енжон, Хё Мин, Жи Ай, Жи Вон, Жи Ёон гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй 2009 оны II хагаст анхны дебьютээ хийжээ.

Уг хамтлагийн зорилго бол хоолойныхоо ур чадварыг бусдад харуулах байсан учраас “Good person” (Cinderella Man OST) дуугаар K-pop-ийн дэлгэцээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч клип цацагдаж эхэлсэн даруйд хамтлагийн гоцлол дуучид Жи Ай, Жи Вон хоёр гэрээгээ цуцалж, улмаар хамтлагийн нэр хүндэд нөлөөлж, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Ингээд сарын дараа тэд хамтлагтаа Сү Ёон, Борам, Кри гэсэн гурван гишүүдийг элсүүлэн авч анхны сингл “LIES”-аар дахин уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Үүний дараа “Supernova”-тай хамтран “Time to Love” төслийг хэрэгжүүлснээр ерөнхийдөө өөрсдийн байр суурийг олж авч эхэлсэн. Тус хамтлагийн зургаан гишүүн харилцан тэгш эрхтэй байхын тулд байнга ахлагчаа сольж, ээлжлэн хийдэг аж.Хамтлагийн гурав дахь цомогт багтсан “Cry cry” дууны клипийг 30 минутын дотор нэг сая хүн үзсэн бол “Roly poly” дууг нь хоёр сая хувиар борлуулж чадсан байдаг. Мөн 2011 онд гаргасан “Lovey-Dovey” дуу нь Солонгосын чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж, 2012 оны Гаоны чартын мэдээгээр 3.7 сая хувь татагдаж, 26.3 сая удаа тоглогдсон бөгөөд нийлбэр дүнгээр 263.6 сая удаа цахим ертөнцөд тоглогдсон байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд хэдхэн хоногийн өмнө Хонгконгийн  “Asian world expo arena”-д оролцож, “Maroon 5” хамтлаг, Леди Гага нартай хамт тайзнаа тоглосон байна.

БНСУ-ын охидын T-ara болон  “Davichi”, “The Seeya”, “Speed” хамтлагууд ETV телевизийн урилгаар Монголд ирээд буцсан. Тэд есдүгээр сарын 21-нд төв цэнгэлдэх хүрээлэнд тоглосон бөгөөд T-ara хамтлаг Монголд шинэ альбомныхаа зураг авалтыг хийсэн байна.

tara02.jpg tara03.jpg

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …