ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсыг ажиглагчаар оролцуулах урилга гардуулав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан байна

Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нарын албан ёсны урилгыг гардуулан өгөв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгын дагуу Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулахаа илэрхийлээд, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцааг хадгалж, стратегийн түвшний харилцаагаа улам гүнзгийрүүлж, үүний дотор өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.


Тэрбээр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко, Төрийн думын дарга В.Володин нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгатайг дахин нотлоод, айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён элчин сайдаас хүслээ.

Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөсний дараа уг айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …