МУГТ Б.Наранбаатарыг СБХ-оос АТГ-т шалгуулахаар болжээ

NaranbaatarСпорт бэлтгэлийн газрын дарга, МУГТ Б.Наранбаатарыг АТГ болон ШӨХТГ-аас шалгах гэж байгаа гэнэ. Тодруулбал, СБХ-оос Б.Наранбаатарыг спорт холбоод болон тамирчдыг бэлтгэлийн заалаар хангах үүргээ биелүүлэхгүй, ялгавартай хандаж байна гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа аж.

Учир нь манай баг тамирчид тун удахгүй олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд явах гэж байгаа тул бэлтгэл сургуулилтаа сайтар базаах шаардлагатай байгаа аж. Гэтэл гавьяат тамирчин маань Сагсан бөмбөгийн холбооныхны заал өвөх гэсэн хэд хэдэн удаагийн хүсэлтэд татгалзсан бөгөөд учир шалтгаанаа хэлж уулзсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …