О.Баасанхүү АН-д харьяалагдана

Хууль бусаар хуралдаж, намын удирдах эрхийг авсан. Мөн намаа хагалан бутаргасан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас хөөгөөд байгаа билээ. Түүнээс гадна Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Ингээд О.Баасанхүү очих хаяггүй нэгэн болоод байгаа юм. Тэгвэл түүнийг Ардчилсан намд элсэхээр тохиролцсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. О.Баасанхүүг намдаа авах эсэх асуудлыг АН-ын удирдлагуудын түвшинд яригдаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …