Бэлгийн бисексуаль хандлагаа нуудаггүй дэлхийн алдартай одыг амралтын өдрийн фото мэдээ булангаараа танилцуулья.
Билли Жо Армстронг
“Green Day” хамтлагийн гишүүн Билли Жо Армстронг бисексуаль гэдгээ 1995 онд “The Advocate” сэтгүүлд ярьсан түүхтэй. “Би бисексуалийг дандаа л сонирхож ирсэн. Төрөлхийн ийм чиг хандлагатай хүмүүс олон байдаг”гэж тэрбээр нууцаа дэлгэжээ.
Анна Пэкуин
Анна Пакуин бисексуаль гэдгээ огт нуудаггүй нэгэн. 2009 онд “Зуи” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ бол асуудал огт биш. Бисексуаль нь зохиомол зүйл биш” гэсэн байв.
Энди Дик
Түүний гей гэж олон хүн андуурдаг. Тэр нэгэн удаа “Washington Post “сонинд 2006 онд ярилцлага өгөхдөө “Залуустай болздог, гэхдээ би бисексуаль болохоос биш гей биш” гэжээ.
Эмбер Хёрд
Эмбер Хёрд “би” гэдгээ эртнээс олон удаа хэлж байсан. Нуух зүйл байхгүй учраас л “би” мөн гэсэн байв.
Эван Рэйчел Вуд
Эван Рейчел Вуд “Твиттерт” 2012 онд бичихдээ “Би дандаа бисексуаль байсан ” гэжээ.
Ферги
The Black Eyed Peas хамтлагийн гоцлол дуучин “Хамгийн инээдэмтэй нь би энэ тухайгаа эртнээс ярьж ирсэн. Гэтэл өнөөдөр сенсаац болгон шуугих юм” гэж 2009 онд дуулгажээ.
Жиллиан Майклс
Хувиар дасгалжуулагч Жиллиан Майклс 2010 онд: “Хэрэв би эмэгтэй хүнд дурласан бол гайхамшигтай. Эрэгтэй хүнд дурласан бол бүр ч гайхамшигтай” гэж ярьсан байлаа.
Ким Золсиак-Бирманн
Ким Золсиак-Бирманн бисексуаль бөгөөд ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч.