Шак : 2004 оны финалд Детроит-д хожигдсоны дараа чи бид 2 өөр өөрийн сонголтыг хийх ёстой болсон. Тэр үед чамайг Чикаго руу явах гэж байсан гэсэн. Энэ үнэн үү ?
Коби : Тиймээ. Vennessa бид хоёр Чикагод аль хэдийн амьдрах байшин, сургуулиуд гээд л хайгаад эхэлчихсэн байсан. Юу гээч, Үнэнийг хэлхэд бүх учир гэвэл намайг зодог тайлахад чи зөвхөн Шакийн ачаар л аврага авсан гэж хүмүүс хэлээсэй гэж би хүсээгүй. Яаагаад гэвэл энэ шудрага биш. Жордан Пиппенгүй хэзээ ч аврага авахгүй байсан. Мэжик Жабаргүй хэзээ ч аврага авахгүй байсан, чи Шакгүйгээр хэзээч аврага авахгүй гэсэн энэ шүүмжлэлийн дунд би зогсож байсаан. Тэр үед л би цааш явах ёстойгоо ойлгосон. Хэрвээ чи Лэйкэрсээс яваагүй байсан бол би явах л байсан.
Шак : Бид салсаны дараа чи надаас илүү тоогоор аварга авах гэж хичээсэн үү ?
Коби : Мэдээж хэрэг. Би чамайг нэг аварга авна гэж мэдэж байсан. Яагаад гэвэл чи формтой байсан дээр нь Д.Вэйд, шинэ уур амьсгал гээд л. Тийм учраас би дор хаяж хоёроос гурвыг авах ёстойгоо ойлгосон. Үнэндээ би чамайг тэр аваргыг аваасай гэж их хүссэн. Энэ ч надад хэрэгтэй байсан. Хүмүүс “харж байна уу, харав уу Шак биш чи явах ёстой байсан юм” гэж хэлээсэй гэж, намайг үзэн ядаасай гэж би хүсэж байсан. Энэ нь ч надад маш их уур, өшөө хорсолыг төрүүлж үүгээр би өөрийгөө хурцалдаг байсан. Чамайг аварга авах мөчид би бэлтгэлийн талбай дээр шидэлт, гүйлт, хууралт гээд л бүгдийн сайжруулаад зогсож байсан.
Шак : Намайг энэ бүх хугацаанд “өөдгүй амьтан шиг” байсныг минь ойлгуулсан нэг зүйл хийснээ чи мэдэх үү ?
Коби : Санахгүй байна.
Шак: 2009 оны “AllStar”-т чи бид хоёр хамт MVP болсон. Тэгэхэд чи надад цомыг өгөөд гэр лүүгээ аваад яваа Shareef-д (Шакын хүү) энэ цомыг өгөөрөй гэж хэлсэн. Тэр үед л би ямар нэг зүйлийг буруу хийснээ ойлгосон. Толгойд минь энэ залуутай нийлж гурван аварга авсан нь миний хувьд азтай хэрэг болжээ гэсэн бодол орж ирсэн. Тэгэхэд чамд баярлалаа гэж хэлж чадаагүй. Харин одоо баярлалаа гэж хэлмээр байна.
Коби : Баярлалаа.
Kobe Shaq 1 on 1 interview хэсгээс