Фото:”Мөнгөн Улаанбаатар” цасны баяр

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж байна.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцов.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.

Нээлтийн ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж, агаарын үзүүлбэр үзүүллээ. Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадам маань өвлийн улирлын турш нийслэлийн төр захиргааны байгууллагагуудын хүрээнд зохион байгууллагддаг. Энэ жилийн хувьд “Пёнчан 2018” өвлийн олимптой нэг цаг хугацаанд явагдаж байгаагаараа онцлог болж байна. Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцож байна.

“Цасны баяр”-аар өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл агаарт цаг заваа зөв чиглэдэгээрээ онцлог” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …