Ц. Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Монгол Улсын  ерөнхийлөгч  асан Ц.Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн сард томилжээ. Тэрээр 1998 онд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас эхлээд 2009-2017 оны хугацаанд МУ-ын Ерөнхийлөгчийн албыг хариуцахдаа цаазын ялын эсрэг удаа дараагийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, энх тайвныг дээдлэгч нэгэн гэдгээрээ олон улсад үлгэр жишээ болсоор ирсэн юм.

Цаазын ялын эсрэг олон улсын комисс нь 2010 онд Мадрид хотноо Испани  улсын санаачилгаар байгуулагджээ. Тус байгууллага нь хүний эрхийг хамгаалах олон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан хараат бус 16 бүрэн эрх төлөөлөгчөөс бүрддэг аж.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …