Маргааш “Зүрхний наран” бөхийн өргөөнд эгшиглэнэ

420493_212145125549388_1522586128_nМанайд хосоороо дуулж амжилтанд хүрсэн нийтийн дууны  олон сайхан  уран бүтээлч байдаг. Тэдний бас нэгэн залгамж халаа болсон залуу уран бүтээлчид бол дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа нар юм. Сонсогч түмнийхээ сонорыг олон сайхан дуугаараа мялаасан хосууд маань энэ сарын 27 нд Монгол бөхийн өргөөнд 19 цагт “Зүрхний наран” тоглолтоо хийх гэж байна. 2004 онд нийтийн дууны урлагт анх хөл тавьсан хос маань түүнээс хойш өдгөөг  хүртэл уран бүтээлээ тасралтгүй хийж иржээ. Ингээд хосууд маань  өнгөрсөн есөн жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ ард түмэндээ тайлагнах цаг нь болсон гэж үзээд анхны бие даасан тоглотоо хийхээр болжээ. Урлагийн хосууд маань олон түмэндээ “Зүрхний наран “ Хуримын дуу хэмээх сайхан уран бүтээлүүдээрээ илүү танигдсан билээ. Тэдний  тоглолтонд зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн, МУГЖ Ганзориг, СТА Хосбаяр, бүжгийн Хатантуул хамтлаг оролцоно. Мөн Баянмонгол чуулгатай хамтарч 60,70-аад оны сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлүүдийг эгшиглүүлэх болно.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …