Зурган дээр муухай гарахыг хүсдэггүй л биз дээ

Та зурган дээр ямар хүмүүс нь гоё гардаг байна аа? Би л муухай харагдах юм гэж бодож байсан уу? Тэгвэл танд зурган дээр хэрхэн сайхан гарах тухай зөвлөмжийг хүргэж байна.

00320682

Викторяа шиг зөв зогсож сурах хэрэгтэй. Юу вэ гэхээр тарган эсвэл хэт туранхай бол өөрийн өө сэвийг далдалж эгц ургаш харалгүй бага зэрэг жишүү зогсох хэрэгтэй. Мөн гараа ташаан толгой дээрээ байрлуул. Ингэснээр дэгжин харагдаад ззогсохгүй таны биеийн өөг нуух болно.

00320692

Нүдний доор үүссэн харлалтыг нуу. Энэ нь өвятэй эсвэл ядарсан гундуу царайтай харагдуулах болно. Тиймээс нүүр будалт эсвэл инээмсэглэл зэргээр нуух гээд оролд. Таны сайхан инээмсэглэл хүмүүсийн анхаарлыг таны харласан нүд рүү биш ам, эрүү зэрэг өөр зүгт татах болно.

00320702

Таны нүүрний аль хэсэг камерт хамгийн сайхан харагддагийг мэдэж ав. учир нь хүний нүүр тэгш хэлбэртэй биш учир ямар өнцгөөс аль чиглэлд авахаас хамаарч гоё эсвэл муухай харагддаг. Тиймээс яаж харвал хамгийн сайхан харагддаг вэ гэдгээ мэдэж ав.

00320712

Ихэнхи хүмүүс зурган дээр давхар ирүүтэй гарсан байдаг. Мэдээж хэрэг давхар эрүү бол хүн бүрийн хүсэх зүйл биш. Тиймээс толгой нүүрээ хойш чихэж чангалалгүй аль болох сул байлгаж давхар эрүү гаргахгүй байхыг хичээ. Ингэхийн тулд эрүүгээ үл ялиг өргөхөд л болно.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …