МАН УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй гэв

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл асуудалд МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул өнөөдөр тайлбар өглөө.

Тэрээр “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд яригдсан гэсэн ташаа мэдээлэл гарсан байна.  АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг байцааж байгаа гэсэн мэдээлэл ч мөн ташаа. МАН бол улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Улсын дээд шүүхэд дүрэмтэй нам. Энэ дүрмээ өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй, албан ёсны шийдвэр гаргаагүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлд тодорхой заасан байдаг” гэв.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …