2,000 жилийн настай архи олджээ

Археологичид Хятадаас 2,000 жилийн настай архи олжээ.

Тодруулбал баруун хэсгийн Шаанши аймгаас Хан гүрний үеийн (МЭӨ 221-207 он) тахилын хүрэл домбо олдсон бөгөөд үүн дотор хоёр мянганы өмнөх архи агуулагдаж байжээ.

Энэ нь булшнаас олдсон тахилын зориулалттай 260 эд зүйлийн дунд байсан аж. Археологийн институтын судлаач Хуй Вейхон амсрыг нь лацадсан домбон дотор 300 мл архи байсныг хэлсэн.

Тэрээр “Уг архийг Хан гүрний эртний нийслэл Шианяан хотын дарс нэрэх технологиор хийсэн болов уу. Ямартай ч бид судалгаагаа цааш үргэлжлүүлнэ” гэсэн.

Эдгээр 260 эд зүйлийн дотор дайны үед хэрэглэгдэж байсан дунд хэсэгтээ найман талт дүрс бүхий, үзүүр нь хугархай 60 см урт хүрэл сэлэм байсан.

Цаашлаад зөнчийн хэрэглэж байсан хэд хэдэн хэсэг нь шатаж, цоорсон 14 см урт яст мэлхийн хэвлийн доод бамбай байсныг чухал олдвор хэмээн үзэж байна. Эдгээр олдвор институтынханд Хан гүрний үеийн аж амьдралыг судлах чухал судлагдахуун болох аж.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …