“Оскар”-ын шагнал авсныхаа дараа хулгайд алджээ

Энэ сарын дөрвөний өдөр 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ.

Ням гаригийн хүлээн авалтын дараа 1997 онд “Фарго” кинонд тоглосон дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг анх удаа авч байсан жүжигчин Франсес МакДормандын энэ жилийн шагналыг нэгэн этгээд хулгайлсан явдал гарчээ.

Гэхдээ сэжигтэн төд удалгүй баригдсан. Тэрээр  тасалбар борлуулагч байсан аж. Шагналаа олж чадсандаа Франсес сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.

Жүжигчин бүсгүй “Three Billboards Outside Ebbing, Missouri” киноны дүрээрээ хоёр дахь удаагаа “Оскар”-ын шагнал хүртсэн юм.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …