Хятадад интоорын модод цэцэглэв

Хавар цагт байгаль дэлхий нойрноос сэрэх мэт уур амьсгал дулааран, цэцэг ногоо дэлгэрч эхэлдэг билээ. Интоорын модод зөвхөн Японд цэцэглэж, сакураны ягаан, цагаан цэцэгсийг харах гэж иргэд нь олноороо цугладаг гэсэн ойлголт байдаг. Тиймдээ ч өнгөрөгч бямба гаригт Японы нийслэл Токио хотод интоорын модод цэцэглэж эхэлснийг цаг уурын хүрээлэн нь мэдээлсэн. Тэгвэл Хятадад ч гэсэн интоорын модод цэцэглэж, солонгон өнгөөр туяарах нь өөрийн гэсэн үзэмж, донжтой байна. Хятадын хэд хэдэн газарт цэцэглэж буй интоорын моддыг харахаар олон тооны иргэн, гадны жуулчин ирж байгаа аж. Жишээ нь Юуннан аймагт энэ сарын долооноос ирэх сарын долооны өдөр хүртэл үргэлжлэх интоорын модод цэцэглэх агшныг алдахгүй гэсэн хүмүүс 19 дэх удаагийн цэцэгний баярыг тэмдэглэж байна.

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …