Дөрвөн ихэр хүүхдийн ээж, 23 настай Малайз бүсгүй Дорээн Чин гэдэсний язралтад нь дургүйлхсэн хүмүүст хариу болгож өөрийн цахим хуудсандаа сэтгэгдлээ бичжээ.
Тэрээр хэлэхдээ “Би 21-тэй байхдаа насан туршдаа ийм гэдэстэй байна гэдгээ ухамсарласан. Үүнийг засах арга бараг байхгүй. Гэдэсний язралтаа хувцсаараа нуудаг. Гэхдээ би над шиг асуудалтай ээжүүдэд урам, зориг болмоор байна. Гэдсийг маань хараад “Муухай юм” гэж хэлэх хүмүүс байдаг. Тэдний зарим нь “Олон хүүхэдтэй болохыг хүссэн эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь буруу” гэж ч хэлдэг. Гэхдээ тэд өөрсдөө ээж, эгч, найз бүсгүйгүй гэж үү?” хэмээсэн.
Харин зарим хүн түүний талаар “Үзэсгэлэнтэй ээж байна. Нас өндөр болох үед чинь үр хүүхдүүд чинь чамд санаа тавьж, халамжлах болно. Тэднийхээ хайр халамжинд байхдаа гэдэсний язралт чинь санаа зовохооргүй өчүүхэн зүйл байсныг ойлгох болно оо. Чамайг муугаар хэлсэн хүмүүсийг тоох хэрэггүй. Учир нь чиний гэдэсний язралт байгалийн үзэгдэл шүү дээ. Ээж байх сайхан шүү дээ. Хүүхдүүд чинь өхөөрдөм, хөөрхөн юм” гэсэн сэтгэгдлээ хуваалцжээ.