Энэхүү рестораны онцлог нь үйлчлүүлэгч өөрийн дуртай ногоо, мах, шөлөө захиалан өөрийн хүссэнээр амтлах боломжтой. Мөн найз нөхөд, хамт олон, ээж аавтайгаа олуулаа ширээ тойрон сууж, халуун шөл уун, зугаатай цагийг өнгөрөөх сайхан орчинг бүрдүүлж чадсан.
HOT POT гэж юу вэ?
Халуун тогооны хоолны гайхамшиг нь халуун тогоо буюу “хого”-нд буй. Чингис болон Хубилай хааны байлдан дагуулагчид энэхүү соёлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлсэн учир халуун тогоог “Mонгол хоол” хэмээн нэрлэдэг. Хоол хийх ийм арга бусад үндэстнүүдэд түгээмэл байдаг ч жинхэнэ сонгодог халуун тогоо өөрийн гэсэн онцлогтой.
Халуун тогооны онцлог нь хооллож буй хүмүүсийг ойртуулан халуун дулаан уур амьсгал бий болгодгоос гадна бүтээгдэхүүний амин дэмийг алдагдуулахгүй шинээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг онцлогтой. Түүнчлэн үйлчлүүлэгч та хүссэн хоолоо өөрөө зохиож зооглох учир амин дэмээр баялаг, эрүүл хоол байх болно. Сая сая хүн халуун тогоог хамгийн зөв зохистой, шинэ соргог хоол хэмээн талархан сонгодог нь ийм учиртай билээ.
Японоор Шабу Шабу гэж нэрлэдэг уг хоолыг Хятадад хамгийн анх зооглосон гадаад хүн Италийн худалдаачин, аялагч Марко Поло байж мэднэ. Hot pot-ны уламжлал Хятадаас Орост 13-14-р зуунд хүрчээ.
Гол цэс нь хонины мах болон шөл байдаг уг хоолонд өдгөө ногоо, гоймон, банш, мөөг, бяслаг, дүфү, далайн бүтээгдэхүүнүүд зэрэг олон орц нэмэгджээ. Мөн өөр төрлийн махнуудыг ч хийх болсон. Өдгөө Hot Pot ресторанууд Хятад, Япон, Солонгос, Монгол, Тайвань, Малайз, Хонконг зэрэг азийн орноос гадна европын орнуудад ихээр нээгдсэн.