АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд албан ёсны таван хүүхэд,8 ач зээтэй болсон.
Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зейницковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан.
1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Маплес гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан.
1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн аж.
Тэрээр ерөнхийлөгч болохоос өмнө тэрбумтан,“Трамп” буудлын эзэн, бизнесмен байсан гэдгээр хүмүүс мэднэ. Тэрбээр 28 настайдаа өөрийн анхны том төслөө эхлүүлсэн юм. Тухайлбал Нью-Йорк хотын үл хөдлөх бизнест Трамп өөрийн гэсэн оройн зайг бий болгож Манхеттений баруун хэсэгт бизнес төв байгуулжээ.
Энэ төв дөрвөн жилийн дараа буюу 1983 онд биеллээ олж өөрийн нэрээр нэрлэсэн “Трамп” цамхгийг бүтээн байгуулав. Энэ цамхаг нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгов. Трамп цамхагт Саудын Арабын хаан, киноны Софи Лорен зэрэг алдартнууд байртай болсон нь энэхүү төсөлд маш том сурталчилгаа болсон юм.