Савхаар идэж болдог зайрмаг

Америкийн Нью-Йорк хотын 145-р өргөн чөлөөнд нэгэн өвөрмөц кафе бий. Энд Итали Gelarto(зайрмаг)-ны технологийг ашиглаж бэлтгэсэн зайрмагийг Японы уламжлалт хоол болох сүшиний хэлбэртэй гаргаж худалдаалдаг бөгөөд нээгдээд удаагүй.

Кафены эзэн Лука Грасси зун болоход хүмүүс олноороо үйлчлүүлнэ гэж төлөвлөсөн. Олны сонирхлыг татаж байгаа эдгээр зайрмагийг савхаар идэж болох аж. Тус газрын хамт олон одоогоор 46 өөр төрлийн амттай сүшин зайрмаг хийж байна.

 


Санал болгох мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол …