Миний эх орон

Үүлс эмжиж, уулс тоссон тэртээх нэгэн хязгаараас будант цэнхэр тэнгэр нь буурал орчлонгийн туурга болон нөмрөгдөж, номин ногоон тал нь намбалаг хорвоогийн олбог болон дэвсэгддэг Монгол хэмээх нэгэн цул өргөө гэр шиг улс минь. Үүд, хоймор гэж олон газар суурьшсан ч нэг бүхэл ам бүл. Хаяаг нь шуусан гэрийх нь хормойгоор хамар цоргим ганга цээнийн үнэр ханхалдаг, харахад үзэмж төгс тооноор нь хавийн шувууд жиргэлдэн баясалддаг, мяралзан мушгиралдах гол мөрөн нь өөрөөрөө тэтгэн ундаалдаг, саглайсан өтгөн ой мод, бавайсан шигүү өвс ногоо, алаглан харагдах цэцэг навч нь аз жаргал бэлэглэдэг энэ бүгд бидний Монгол орон.
Нүүхдээ бууриа цэвэрлэж, уухдаа сархдыг духандаа хүргэн адисладаг, усанд бохир, цусанд хольц, ухаанд мунхаг суулгадаггүй Монгол заншил. Эхийн хэвлийгээс төрөөд газрын хэвлийд нойрсох хүртлээ өнгө мөнгийг бус хүн чанарыг эрхэмлэж явсан Монгол араншин. Ач болсон хүнтэйгээ хадаг барин золгодог, золгохдоо ч ахмад хүнийхээ тохойг нь дэмнэн хүндэлдэг Монгол ухаан. Зүйр үг зүүнээс хурц, Цэцэн үг цээлээс гүн гэж билэгддэг Монгол сургааль. Үхэх хүртэл үрээ гэдэг, бусдад туслахаа буян гэдэг, морин дэл дээр исгэрхээ хийморь гэдэг, алт мөнгөөр гоёхоосоо илүү ухаанаараа гоёдог Монгол түмэн минь .

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …