Долоон үед дамжиж ирсэн хөх алмазыг дуудлага худалдаанд оруулна

Өнгөрөгч пүрэв гаригт Английн урлагийн эд зүйлс худалдаалдаг Sotheby”s компанийн хаврын эхний дуудлага худалдаа Хонконгт эхэлсэн.

Олон хүний хүлээдэг, томд тооцогдох уг дуудлага худалдаанд нийт 3,700 эртний үнэт зүйлийг дэлгэн тавьсан бөгөөд маргаашийг хүртэл үргэлжилнэ.

Харин дараачийн дуудлага худалдаа ирэх тавдугаар сарын 29-ний өдөр эхлэх бөгөөд энэ үеэр 300 жил долоон үед дамжигдаж ирсэн Европын хааны угсааны гэр бүлийн  6.16 каратын хөх алмаз эрдэнийн чулууг олонд дэлгэхээр болжээ.Лийрэн хэлбэртэй уг алмаз эрдэнэ анх 1715 онд Испанийн хатан хаан Элизабет Фарнесь Испанийн хаан Филип V-тай гэрлэхэд бэлгэнд ирж байжээ. Тэр цагаас хойш Испани, Франц, Итали, Австриар аялсан түүхтэй эрдэнэ юм.

Дуудлага худалдаанд 5.27 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолоод буй Фарнесийн алмазыг тавдугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдаанд оруулахаас өмнө Лондон, Нью-Йорк, Сингапур, Тайпей болон Женевийн үзэсгэлэнд дэлгэх аж.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …