ХНХ-ын сайд С.Чинзориг Үндэсний хороог хуралдуулахаар болжээ

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандаж Үндэсний хороог хуралдуулах саналыг хоёр удаа тавьсан билээ. Энэ дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Үндэсний хороог хуралдуулахаар болсон байна.

Тус хурлаар Тэтгэврийн насны нэмэгдэл /хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл/, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цалин хөлсийг нэмэгдүүлэх болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан зарим асуудлын хэрэгжилтийг хангуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг иргэдийн дунд бухимдал, хүлээлт болсон асуудлаар тодорхой шийдэл гаргах юм.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …