О.Магнай даргыг одоо хэнд хэлэх вэ?

images (5) Монголд дэлгэрээд байгаа нэгэн жиг­тэй үзэгдэл бол аль нэг албан бай­гуул­лагын ажилтнуудыг ажлаас нь хом­роголон халах явдал. Хамгийн сүү­лийн жишээ дурдахад ШӨХТГ-ын есөн байцаагч энэ сарын 22-ны өдөр ажлаасаа гэнэтхэн халагдаж өнөөдөр гэртээ гиеүрч хэвтээ аж. Хамгийн сонирхолтой нь есөн ажилт­наа нэг л өдөр гудамжинд гаргасан О.Магнай дарга Тамгын газрын даргадаа үүрэг өгчихөөд өөрөө будант Лондон руу нисэн одсон байгаа юм. Саяхан даа. Нэг хэсэг О.Магнай дарга Монгол Улсын нэг номерын хэрэгцээтэй хүн болж байв даа. Ямар сайндаа л “Магнай дарга магнаг болж, мань мэт нь цэнгэлийн манлайг эдлэх бололтой” гэцгээн сүйд болцгоож байх вэ дээ.

Харин тэгтэл хөлбөмбөгийн галзуу улаан фен, хайртай багтаа хар толгойгоо тавиад өгч ч мэдэх О.Магнай дарга есөн байцаагчаа ганцхан тушаалаар гудам­жинд хөөж гаргачихаад өөрөө Баваарын Мюнхен, Дортмунд хотын Боруссий багийн Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтыг үзэхээр Лондон руу нисэн одсон нь илэрч мань хүний “магнаг”-ийн асуудал босч ирж байна. Юм л бол “Магнай даргад хэлнэ дээ” гэцгээж байсан монголчууд одоо харин О.Магнайг хэнд хэлэх хэрэг вэ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …